“Максимо, Том Си хоёр” нэртэй хүүхдийн номын нээлт

Америкийн Мax Foundation-ээс гаргасан “Максимо, Том Си хоёр” нэртэй хүүхдийн номыг орчуулах эрхийг манай байгууллагад өгсөний дагуу уг номыг Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн 8-р ангийн сурагч 14 настай С.Хонгорзул охин монгол хэлнээ хөрвүүлэн, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай хянасан байна. Энэ ном дэлхийн 8 орны хэл дээр хөрвүүлэгдэн олон мянган хүүхдүүдэд өвчнөө ялан дийлэх урам зориг хайрласан билээ.

Номын нээлтийн үеэр ардын уран зохиолчийн маань “Өд сөдөө ургаж төлжөөгүй байхад өөр бусдыг аварч тэтгэх зориг гаргасан Максимо болжмор адил айдсыг үргээж, жигүүрэээ ургуулан холыг зорьж, холхийг мөрөөдөх гэрэлт ирээдүйг хүүхэд та бүхэндээ ерөөе” гэж ерөөлөө.

Номын борлуулалтын орлого хавдартай тэмцэх үйлсэд 100 хувь хандивлагдах бөгөөд өвчтэй хүүхдүүдэд үнэгүй тараагдах юм.

Буянтай үйлс хийж, номыг орчуулсан С.Хонгорзул охиндоо, хянан тохиолдуулсан Ш.Сүрэнжав гуайдаа, номыг хэвлэхэд дэмжлэг үзүүлсэн УБТЗ-ын Ган Зам Пресс-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

13320006_1313965121950326_1862607052398096520_n 13331172_1313965115283660_1147925682502210857_n 13335904_1313965111950327_1287024058753705853_n