Хавдартай өвчтөнүүдэд зориулсан байр байгуулах төсөл

Энэхүү төслийн зорилго нь хөдөө орон нутгийн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд нь тохь тухтай байранд байрлуулах, өвчтөнүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөхөд оршино. Түүнчлэн өвчтөнүүд болон тэдний ар гэр, асран хамгаалагч нарт зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, урлагаар эмчлэх (art therapy), бясалгал хийх гэх мэт дэмжлэгт үйлчилгээнүүдийг цогцоор нь үзүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр өдөрт 11 өвчтөн болон 11 асран хамгаалагч нар байраар хангагдаж, жилдээ нийт 8,030 хүн энэ үйлчилгээг хүртэх боломж олгох юм.


 

 “Хавдрын Үндэсний Зөвлөл” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага

Хавдартай өвчтөнүүдэд зориулсан  байр байгуулах төслийн танилцуулга

Нөхцөл байдал: Монгол улсад 2016 оны байдлаар 5991 хүн хорт хавдраар шинээр оношлогдож, 16,500 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байдаг бөгөөд хавдрын тохиолдлын тоо жил бүр нэмэгдэх хандлагатай байна.

Манай хүн амын 32% нь хөдөө орон нутагт амьдардаг боловч орон нутагт хавдрын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх боломж хязгаарлагдмал байна. Улсын хэмжээнд хавдрын чиглэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх ганц эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төвийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувийг хөдөө орон нутгийн өвчтөнүүд эзэлдэг. Орон нутгаас хотод эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн хувьд хотод байрлах орон байрны асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэг юм.

Төслийн зорилго: Энэхүү төслийн зорилго нь хөдөө орон нутгийн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд нь тохь тухтай байранд байрлуулах, өвчтөнүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөхөд оршино. Түүнчлэн өвчтөнүүд болон тэдний ар гэр, асран хамгаалагч нарт зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, урлагаар эмчлэх (art therapy), бясалгал хийх гэх мэт дэмжлэгт үйлчилгээнүүдийг цогцоор нь үзүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр өдөрт 11 өвчтөн болон 11 асран хамгаалагч нар байраар хангагдаж, жилдээ нийт 8,030 хүн энэ үйлчилгээг хүртэх боломж олгох юм.

Таны оролцоо: Ийм төрлийн үйлчилгээг Канад, Австрали, Америк, Англи, Малайз болон  Энэтхэг гэх мэт орнуудад төрийн бус байгууллагууд гүйцэтгэдэг бөгөөд  ийм тусгай зориулалтын байр байгуулах төсөл нь манай улсад хамгийн анхдагч гэдгээрээ түүхэн ач холбогдолтой юм!

Төслийн нийт өртөг 151 сая төгрөг бөгөөд энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгууллага, хувь хүмүүс хамтран оролцох боломжтой.

Хавдрын үндэсний зөвлөлөөс санаачилсан хавдартай өвчтөнүүдэд золриулсан байр байгуулах төслийг дэмжсэнээр та бүхэн хорт хавдраар шаналж буй олон зуун монголчуудад дэмжлэг үзүүлэх болно.

Хавдартай тэмцэх үйлсэд нэгдсэн танд баярлалаа.

Засвар хийж байгаа бодит зургаас

25552139_1823094494650617_574232071412527448_n 30825654_2117569448269425_791636684_o 33086904_1905466522797732_7107394714160070656_n 33379055_1905466479464403_5696242123402117120_n