Монгол улс дах тамхины хууль бус худалдааны судалг

Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй орнуудын тоонд ордог – 2013 оны байдлаар насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49%, эмэгтэйчүүдийн 5,3% нь тамхи татдаг. Тамхины татварыг 9 дахин нэмэгдүүлж байж Монгол улс Тогтвортой хөгжлийн бодлогод заасан 2025 он гэхэд тамхины хэрэглээг 30 хувь хүртэл бууруулах зорилтдоо хүрэх юм.

Тамхины татварыг нэмэгдүүлэх нь хууль бус тамхины зах зээлийг нэмэгдүүлнэ гэсэн эсэргүүцэл түгээмэл байдаг. Монгол улс 2017 оны 5 сарын 1-нээс импортын тамхины татварыг 30%, 2018 оны 1 сарын 1-нээс тамхины онцгой албан татварыг 10 хувь нэмэгдүүлсэн. Судалгааны зорилго нь тамхины татвар нэмэгдэх нь хууль бус тамхины нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж буйг судлах юм. Уг судалгаагаар Улаанбаатар хотын 50 хороо, Баян-Өлгий, Дорнод аймгуудын бүх багт тамхины хайрцагнуудыг цуглуулж тамхины татварын үнэт цаас, гаднах хаяг, шошго, эрүүл мэндийн анхааруулга зэргийг үнэлэхэд оршино.

31957636_10214573565865966_152144221413834752_n