Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Хавдар хэрхэн тархдаг вэ?

Хортой хавдрын эхэн үед хавдрын эсүүд ойролцоох эд рүү тархаагүй байж болдог бөгөөд энэ үеийг хэсэг газрын хавдар (cancer in-situ) гэж нэрлэдэг.

Хавдрын эсүүд хурдацтай өсч хуваагдахын хирээр ойролцоох эд эрхтэн рүү нэвчин тархаж инвазив хавдар болдог. Биеийн бусад хэсэг рүү тархаагүй хавдрыг анхдагч хавдар гэж нэрлэдэг.

Зарим тохиолдолд хавдрын эсүүд анхдагч байрлалаасаа цус болон тунгалгийн (лимфийн) урсгалаар бусад эрхтэн, яс руу тархан тэндээ өсч өөр төрлийн хавдар үүсгэдэг. Үүнийг хоёрдогч хавдар буюу үсэрхийлэл (метастаз) гэж нэрлэдэг.

cancer_spreads_700x312