Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Өндгөвчний хорт хавдар

Progression_ovarianCancer_homeӨндгөвчний хорт хавдар гэж юу вэ?

Гурван төрлийн өндгөвчний хорт хавдар байдаг:
• Хамгийн түгээмэл тохиолдох хучуур эдийн хэлбэр (нийт тохиолдлын 90%): Энэ нь өндгөвчний гадаргуугийн эсүүдээс үүснэ
• Өндгөн эсүүдийг үүсгэдэг хөврөл эсийн хэлбэр
• Ховор тохиолддог стромын хэлбэр: Энэ нь өндгөвчний дотор орших холбогч эдээс гаралтай.
Өндгөвчний хорт хавдар нь Монгол Улсын эмэгтэйчүүдийн хавдрын 6-р байрыг эзэлж байна.

Хорт хавдрын улмаас аймаг дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтанд 2015 оны тайлангийн эцэст 15036 хүн байгаагаас 5-аас дээш жил амьдарч байгаа хүмүүс 31,7 хувийг эзэлж өмнөх онтой харьцуулахад 2,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. (Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн үзүүлэлт, 2015)

Зонхиолон тохиолдох хорт хавдрын хяналтанд байгаа хүмүүсийн 5-аас дээш жил амьдарч байгаа өвчөнүүдийн 43,7 хувийг өндгөвчний хорт хавдартай хүмүүс эзэлж байна. (Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн үзүүлэлт, 2015)

 


Өндгөвчний хорт хавдар

Өндгөвчний хорт хавдар нь эмнэлзүйн шинжгүй байх эсвэл өвөрмөц бус шинжүүдтэй байж болно. Үүнд:
• Хэвлий цардайх
• Хоол идэхэд хүндрэлтэй эсвэл хурдан цадсан мэт мэдрэмж төрөх
• Ойр ойрхон, гэнэт шээх
• Нуруу, хэвлий эсвэл хэвлийн доод хэсгээр өвдөх
• Өтгөн хатах
• Сарын тэмдэг тогтмол бус болох
• Ядарч сульдах
• Хоолны боловсролт хямрах
• Бэлгийн хавьтлын үед өвдөх

 


Өндгөвчний хорт хавдрын шалтгаан

Хэдийгээр өндгөвчний хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч, доорх эрсдэлийн хүчин зүйлстэй холбоотой:
• Хөгшрөл (50-аас дээш насны эмэгтэйчүүд өндөр эрсдэлтэй)
• Удамшлын асуумж
• BRCA1, BRCA2 генийн өөрчлөлтүүд
• Хойд Европ, Еврейчүүд
• Сарын тэмдгийн эхлэл (12-оос өмнөх насанд) болон цэвэршилтийн өмнөх үе
• Хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүд
• Үргүйдэл
• 30-аас хойших насанд анхны хүүхдэдээ төрүүлэх
• Хэзээ ч жирэмслэлтээс сэргийлэх эм ууж байгаагүй
• Үр тогтолтын эсвэл эстроген даавар орлуулах эмчилгээ

 


Өндгөвчний хорт хавдрын эрт илрүүлэг

Монгол улсад одоогийн байдлаар өндгөвчний хавдрын эрт илрүүлэг байхгүй.


Өндгөвчний хорт хавдрын оношилгоо

Хэрвээ танд өндгөвчний хавдрын сэжигтэй шинж илэрвэл эмчид хандаж, хэд хэдэн төрлийн сорил, уйланхай, хавдар болон бусад төрлийн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Үүнд:
• Үтрээн дотуур болон тунгалгийн зангилаанууд бодит үзлэг
• Цусны сорил
• Дүрс оношилгоо
• Хэв авиан шинжилгээ
• Компьютер томограф шинжилгээ
• РЕТ/ПЕТ шинжилгээ
• Шулуун гэдэсний дурангийн шинжилгээ
Хэрвээ ямар нэгэн эмгэг өөрчлөлт илэрвэл биопсийн шинжилгээ (эдийн шинжилгээ) хийлгэх нь өндгөвчний хорт хавдрыг оношлох гол арга юм.


Өндгөвчний хорт хавдрын эмчилгээ

Шатлал
Өнгөвчний хорт хавдар нь оношлогдох үедээ үсэрхийлсэн байдаг. Хавдрын өвчний (International Federation of Gynaecology and Obstetrics) ангилал нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд тухайн хавдар төрөл: өндгөвчөөр хязгаарлагдсан эсвэл өндгөвчнөөс хальж, бага аарцгийн бусад бүтцүүд рүү үсэрхийлсэн болон хэвлийн ханыг даган ургасан эсэх, хэвлийд шингэнтэй эсвэл шингэнгүй эсэхэд суурилсан зэргийг тодорхойлдог байна. Компьютер томогрф шинжилгээ, цусны шинжилгээгээр СА125 маркер эсийг илрүүлнэ.

 
Эмчилгээний төрөл
Эмчилгээ нь тухайн хавдрын хэмжээнээс хамаарна. Үүнийг мэс засал эмчилгээний явцад тодорхойлох боломжтой. Хэрвээ хавдар хэсэг газрынх бол үүнийг мэс заслаар тайрах нь үндсэн эмчилгээ, харин тэлсэн бол голомтыг аль болох ихээр ойр орчмын эрүүл эдийг хамруулан авах хэрэгтэй.
Хими эмчилгээнд ихэвчлэн cisplatin, carboplatin, paclitaxel, docetaxel агуулсан бэлдмэлийг мэс засал эмчилгээгээр хавдрыг авсны дараагаар хийнэ. Хавдар бүрэн авагдсан эсэхийг СА125 маркерын эсийн тусламжтайгаар хянана. Хими эмчилгээг вений судсаар эсвэл хэвлийн хөндий рүү дусаалгаар, эсвэл хавсарч хийж болно. Хавдар нэлээд өргөн хүрээгээр тархсан бол хими эмчилгээг эхэлж хийдэг. Мэс заслын дараах хими эмчилгээний хариу урвалыг хэмжих боломжтой. Хөврөл эсийн хавдрыг РЕВ-тэй хими эмчилгээгээр эмчлэх боломжтой (cisplatin, etoposide, bleomycin).

 
Эмчилгээний баг
Эмчилгээний төрлөөс хамаарсан хэд хэдэн төрлийн мэргэжилтнүүд баг болдог. Үүнд:
• Эмэгтэйчүүдийн хавдар судлалын эмч (нөхөн үржихүйн тогтолцооны хорт хавдрыг эмчлэхэд мэргэшсэн эмч)
• Эмнэлзүйн хавдар судлалын эмч (хими эмчилгээний курсыг хариуцна)
• Туяаны хавдар судлалын эмч (туяа эмчилгээний курсыг хариуцна)
• Оношилгооны илрүүлэгийг тайлбарлахад мэргэшсэн дүрс оношилгооны эмч
• Хавдрын сувилагч
• Эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд: хоол эмчилгээ, физик эмчилгээ, нийгмийн ажилтан, сэтгэл судлаач, зөвлөгч гэх мэт.


Өндгөвчний хорт хавдрын тавилан

Тавилан гэдэг нь оношилгооны дараагаар тохиолдож болох үр дагавруудыг хэлнэ. Тухайн хүний тавилан нь хавдрын төрөл, шатлал, өвчтөний нас, оношлогдох үеийн биеийн ерөнхий байдал зэргээс хамаарна. Өвчтөний амьдрал нь хувь хүн болон эмчилгээнд үзүүлж байгаа хариу урвал зэргээс хамааран янз бүр байдаг.

 


Өндгөвчний хавдрын урьдчилан сэргийлэлт

Үүнээс урьдчилан сэргийлэх арга байхгүй. Хэрвээ удамшлын асуумж эерэгтэй эмэгтэйчүүдийн өндгөвчийг авах нь бүрэн хамгаалж чаддаггүй.

Мэдээлэл боловсруулсан: Г.Дариймаа, И.Болормаа