Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Сайн дурын ажилтан

16601587_1688832798076788_2067700093132634394_oХавдрын үндэсний зөвлөлөөс хорт хавдартай тэмцэх үйлсэд хамтран ажиллах сайн дурын ажилтнуудыг урьж байна.

Манай байгууллагад одоогийн байдлаар 20 орчим сайн дурынхан ажиллаж хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх, санхүүжилт босгох, хорт хавдартай хүмүүст мэдээлэл өгөх, дэмжлэг үзүүлэх зэрэг үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Сайн дурын үйл ажиллагаа нь нийгэмд тулгамдсан хорт хавдрын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хорт хавдраар өвдсөн хүмүүст туслах, өөрийн хувь нэмрээ оруулах боломж юм.

Сайн дурын ажиллагаанд оролцсоноор танд дараах боломжуудыг олгоно.

– Өөрчлөлт хийх
– Ур чадвар, туршлага солилцох
– Шинэ ур чадвар эзэмших
– Бусдад заах, багаар ажиллах
– Үнэ цэнэтэй ажлын туршлага олж авах
– Хүмүүстэй уулзаж, шинэ найзуудтай болох
– Өөртөө итгэх итгэл нэмэгдүүлэх

Хэрэв та манай байгууллагын сайн дурын ажилтан болох хүсэлтэй бол ажлын цагаар 7000-1393, 7000-1494 утсаар холбогдох эсвэл Хавдрын үндэсний зөвлөлийн ажлын байранд ирж зөвлөгөө авч хамтран ажиллах боломжтой.

  1.  Хэрэв та Хавдрын үндэсний зөвлөлийн сайн дурын ажилтан болоох хүсэлтэй бол “Сайн дурын ажилтны талаар баримтлах бодлого”-ыг .  Энд –ээс дарж уншина уу.
  2. “Сайн дурын ажилтны талаар баримтлах бодлого”-ыг уншаад зөвшөөрч байгаа бол “Цахим анкет”-ыг бөглөж бидэнд ирүүлнэ үү. Энд дарна уу.
  3. Таны ирүүлсэн мэдээлэлд үндэслэн ямар ажлуудыг хийж болох талаар тантай эргэн холбогдох болно.

 

Сайн дурын ажилтнууд үйл ажиллагаан дээр