Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Бидний тухай

ХАВДРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ Tөрийн бус байгууллага нь 2014 онд байгуулагдсан ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм.

Хавдрын Үндэсний Зөвлөл Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь үндсэн 2 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:

Хавдартай өвчтөнүүд, тэдгээрийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах

Хүн амд эрүүл аж төрөх, эрүүл амьдрах талаар эрүүл мэндийн боловсрол олгох

Уг ТББ-ын удирдах зөвлөлд анагаахын, химийн, биологийн ухааны доктор зэрэг эрүүл мэндийн салбарт 10-30 жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүд ордог бөгөөд 20 гаруй сайн дурын ажилтантай. Байгуулагдсан цагаас хойш Хавдар Судлалын Үндэсний төв болон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвүүдтэй хамтран ажилласаар ирсэн.

Бидний төслүүд

null

Хавдартай өвчтөнүүдэд зориулсан байр байгуулах төсөл

Энэхүү төслийн зорилго нь хөдөө орон нутгийн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд нь тохь тухтай байранд байрлуулах, өвчтөнүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөхөд оршино.Дэлгэрэнгүй »
null

Залуу эмэгтэйчүүдийн дундах хүний хөхөнцөр вирүсийн тархалт болон мэдлэг, дадал, хандлагыг үнэлэх судалгаа

Умайн хүзүүний хорт хавдар нь Монгол улсад эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт ордог. Умайн хүзүүний хорт хавдрын зонхилон тохиолддог шалтгаан нь хүний хөхөнцөр вирүс (ХХВ) юмДэлгэрэнгүй »
null

Тээврийн хөтөлбөр

Хөдөө орон нутгаас нийслэл хотод эмчилгээнд ирдэг хавдартай өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлэх тээврийн хөтөлбөр 2018 оны 4 сараас хэрэгжиж  эхлээд байна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн ажилтанд (Я.Ариунболор, Утас:8903 3282, Ажлын цагаар холбогдоно уу, Ажлын цаг: 08:30-17:30) бүртгүүлнэ үү.Дэлгэрэнгүй »

null

Бясалгалын хичээл

Хавдартай өвчтөнүүд, тэдгээрийн асран хамгаалагч нарт зориулсан бясалгалын хичээл.

Их Хөлгөний уламжлалыг хадгалах сантай хамтран 2016 оны 1-р сарын 13-ны өдрөөс эхлэн Лхагва гараг бүрт үнэгүй зохион байгуулагдана.Дэлгэрэнгүй »

Бидний хамтрагчид

Зургийн цомог