Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Бидний тухай

ХАВДРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ Tөрийн бус байгууллага нь 2014 онд байгуулагдсан ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм.

Хавдрын Үндэсний Зөвлөл Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь үндсэн 2 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:

Хавдартай өвчтөнүүд, тэдгээрийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах

Хүн амд эрүүл аж төрөх, эрүүл амьдрах талаар эрүүл мэндийн боловсрол олгох

Уг ТББ-ын удирдах зөвлөлд анагаахын, химийн, биологийн ухааны доктор зэрэг эрүүл мэндийн салбарт 10-30 жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүд ордог бөгөөд 20 гаруй сайн дурын ажилтантай. Байгуулагдсан цагаас хойш Хавдар Судлалын Үндэсний төв болон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвүүдтэй хамтран ажилласаар ирсэн.

Бидний төслүүд

null

Бясалгалын хичээл

Хавдартай өвчтөнүүд, тэдгээрийн асран хамгаалагч нарт зориулсан бясалгалын хичээл.
Их Хөлгөний уламжлалыг хадгалах сантай хамтран 2016 оны 1-р сарын 13-ны өдрөөс эхлэн Лхагва гараг бүрт үнэгүй зохион байгуулагдана
null

Зүймэл урлалын хичээл

Хавдартай өвчтөнүүд, тэдний гэр бүлийнхэнд зориулсан зүймэл даавуун урлалын хичээл 2015 оны 10 сараас эхэлж хичээллэж байгаа бөгөөд 2016 онд сар бүр хичээллэнэ
null

Тээврийн хөтөлбөр

Хавдартай хүүхдүүд, өндөр настнуудыг, асран хамгаалагчийн хамт хөдөө орон нутгаас нийслэл хотод эмчилгээнд ирэхэд дэмжлэг үзүүлэх тээврийн хөтөлбөр 2016 оны 1 сараас эхэлнэ
null

Засвар

Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх тасгийн бие засах өрөөг засварлах төсөл

Бидний хамтрагчид

Зургийн цомог