Согтууруулах ундааны хэрэглээ хөхний хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг

Согтууруулах ундааг маш бага хэмжээтэй ч хамаагүй, байнга хэрэглэх нь хөхний хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлж байдаг. 2012 оны тойм судалгаагаар өдөрт нэг удаа (ойролцоогоор 1.5 нэгж) согтууруулах ундаа хэрэглэвэл хөхний хавдар тусах эрсдлийг 5%-иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Түүнээс гадна, өдрийн 10 гр согтууруулах ундааны хэрэглээ тутамд хөхний хавдрын эрсдэл 7-12%-иар нэмэгддэг байна. Өдөрт 2-5 нэгж согтууруулах ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүдийн хувьд огт согтууруулах ундаа хэрэглэдэггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөхний хавдар 1.5 дахин их тохиолддог.