Хавдар гэж юу вэ?

Хавдар гэдэг нь хүний биеийн эсүүдийн өвчин юм. Бидний бие махбод олон сая эсээс бүрэлддэг бөгөөд биднийг өсгөх, үхсэн эсийг орлуулах, гэмтлийн дараа гэмтсэн эсүүдийг нөхөх зэргээр эдгээр эсүүд тогтмол шинэ эсүүдийг үүсгэж байдаг. Эс бүрийн доторх генүүд нь эсүүд хэрхэн ургах, ажиллах, нөхөн төлжих, устах зэргийг удирдаж байдаг.

Ердийн үед эсүүд тодорхой хяналттай өсч үржиж байдаг боловч зарим тохиолдолд тодорхой эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр энэхүү үйл ажиллагаа алдагдан эсүүд хяналтгүй хуваагдан өсч эхэлдэг. Энэхүү эсийн хяналтгүй өсөлт хуваагдал нь хавдар үүсгэдэг юм.

Хавдар нь хоргүй эсвэл хортой байдаг. Хоргүй хавдар нь биеийн тодорхой нэг хэсэгт байрлаж, түүнээс цааш тархдаггүй, амь насанд аюулгүй юм. Харин хортой хавдар нь ойролцоох эд эрхтэн рүү ургаж, биеийн бусад хэсэг рүү тархаж үсэрхийлдэг. Хавдрын эсүүд биеийн бусад хэсэг рүү тархахыг үсэрхийлэл гэдэг.

cancer_starts_700x312

cancer_spreads_700x312