Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Ходоодны хорт хавдар

stomach cancer зурган илэрцүүдХодоодны хорт хавдар гэж юу вэ?

Ходоодны хорт хавдар нь ихэвчлэн ходоодны дотор давхаргаас үүсдэг.

2015 онд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ тохиолдлын 50.2% эрэгтэй, 49.8% эмэгтэй эзэлж байна. Ходоодний хорт хавдар зонхилох арван байрлалтын хорт хавдрын 2 дугаарт буюу 14.7 хувь байна.

Ходоодны хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүд

Ходоодны хорт хавдруудын эхэн үед ихэнхдээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй.

Ходоодны хорт хавдрын үед илрэх эхний шинж тэмдэг:

  • Хэвлийгээр өвдөх, халуу оргих
  • Цээж гашуу оргих эсвэл хоолны шингэц муудах зэрэг орно.

Дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Үүнд:

  • Бага хэмжээний хоол идсэн ч цадах
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хоолны дуршил буурах, турах
  • Гэдэс цардайх
  • Шалтгаангүйгээр ядарч, сульдах
  • Цустай бөөлжих
  • Хар өнгөтэй баах зэрэг багтана.

 


 

Ходоодны хорт хавдрын шалтгаан

Ходоодны хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч дараах хүчин зүйлс нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг.  Үүнд:

  • Тамхи татах
  • 50-аас дээш насанд
  • Эрэгтэй хүнд эмэгтэйчүүдээс илүү тохиолдох
  • Хелико бактерийн халдвартай байх
  • Утсан, даршилсан, давсалсан хоол хүнс их хэрэглэх, шинэ ногоо болон жимс бага хэрэглэх
  • Ходоодны хорт хавдраар удмын хүмүүсээс өвдөж байсан
  • Шархлаа өвчний улмаас ходоод хэсэгчлэн тайруулсан бол тайруулснаас хойш 20 гаруй жилийн дараа
  • Удамшлын генийн өөрчлөлтүүд буюу бүдүүн гэдэсний булчирхайлагургацагтайболон ургацаггүй хорт хавдар зэрэг удамшлын өвчнүүд хамаарна.

 


 

Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг

Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээ одоогоор байхгүй.

 


 

Ходоодны хорт хавдрын оношилгоо

Ходоодны хорт хавдрыг оношлох хамгийн өргөн хийдэг шинжилгээ бол уян дуран буюу ходоод дурандах (эдийн шинжилгээ авах боломжтой) юм. Эмч нарийн, уян, камертай гуурс (уян дуран) –ыг ам, залгиур, улаан хоолойгоор дамжуулан ходоодонд оруулж хоол боловсруулах замыг харна.

Цөөн тохиолдолд хэрэглэдэг шинжилгээнд бари уулган ходоод гэдэсний дээд хэсгийг рентгенээр харах эсвэл уян дурант хэт авиан шинжилгээ зэрэг хамаардаг.

 


 

Ходоодны хорт хавдрын эмчилгээ

Үе шатыг тодорхойлох

Ходоодны хорт хавдраар  оношлогдсоны дараа хорт хавдрын байдлыг тодорхойлох хэд хэдэн шинжилгээг хийнэ:

  • Компьютер шинжилгээгээр харах
  • Хэт авиан шинжилгээ
  • Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (РЕТ)
  • Хэвлийн хөндийг нээж харах
  • Радио изотоп ашиглан яс шинжлэх

Ходоодны хорт хавдрын үе шатыг I – IV зэрэг хүртэл TNM system, (T – хавдрын хэмжээ, N-тунгалгийн булчирхайн томрол, M-үсэрхийлэл) –ээр тогтоодог.

Эмчилгээний төрлүүд

Ходоодны хорт хавдрын үндсэн эмчилгээ бол ходоодыг бүтэн эсвэл хэсэгчлэн тайрах (ходоодыг бүхлээр нь авах эсвэл ходоодны хэсгийг авах) мэс засал юм. Ихэвчлэн мэс заслын өмнө эсвэл дараа хими эмчилгээг хийж болдог. Үүнд:

  1. Мэс заслын өмнөх гурван цикл-т хими эмчилгээ (эпирубицин/цисплатин/флюрурацил) болон мэс заслын дараах гурван цикл-т хими эмчилгээ (MAGIC протокол) эсвэл
  2. Мэс заслын дараа флюрурацил, фолийн хүчил мөн туяа эмчилгээ (Intergroup протокол) зэрэг орно.

 

Эмчилгээний баг

Таны эмчилгээнээс хамааран төрөл бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн эрүүл мэндийн мэргэжлийн баг ажиллана:

  • Дурангийн эмч – ходоод гэдэсний замын эмгэгийг оношлон, эмчилдэг
  • Хэвлийн хөндийн мэс заслын эмч – ходоод гэдэсний эмгэгийг мэс заслаар эмчилдэг
  • Хими эмчилгээний хугацааг тогтоодог хавдар судлаач эмч
  • Туяа эмчилгээний ээлжийг тогтоодог туяа эмчилгээний эмч
  • Хавдрын сувилагч
  • Хоол зүйч, нөхөн сэргээх эмч, нийгмийн ажилтан буюу зөвлөгч зэрэг эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд

 


Ходоодны хорт хавдрын тавилан

Хувь хүний өвчний тавилан нь тухайн хүний нас, оношлогдох үеийн эрүүл мэндийн байдал, хавдрын үе шат, хэлбэрээс шалтгаална. Хавдар эрт үедээ оношлогдвол тархахаас нь өмнө хавдрыг авч эмчилж болох бөгөөд эмчилгээ маш сайн үр дүнтэй байдаг. Гэхдээ эрт үедээ шинж тэмдэг илрэхгүй байх эсвэл бүдэг байдаг учраас ходоодны хавдар хүндрэх хүртлээ оношлогддоггүй байна. Ходоодны хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 27,7% нь таваас дээш жил амьдардаг.

 


 

 Ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт

Ходоодны хорт хавдрын шалтгаан бүрэн тогтоогдоогүй учраас дараах эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах арга хэмжээ авч урьдчилан сэргийлнэ. Үүнд:

  • Тамхи татахгүй байх буюу тамхинаас гарах
  • Утсан, даршилсан, давсалсан хоол хүнсний хэрэглээг багасгах
  • Шинэ хүнсний ногоо, жимс ихээр хэрэглэх
  • Хелико бактерийн халдварыг эмчлэх зэрэг хамаарна.

 

Мэдээлэл боловсруулсан: С.Сарнай (АШУҮИС-ийн багш), И.Болормаа (Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан)